Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СЭТГҮҮЛЧИД "ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ" БОЛЛОО

2017-11-28

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон орон нутгийн радио, телевизийн найман сэтгүүлчид "Идэвхтэн байгаль хамгаалагч"-ийн үнэмлэхийг олголоо.  

Тус газрын дарга Д.Айбек: "Байгаль хамгаалах үйлсэд хэвлэл мэдээллийн салбарын гүйцэтгэх үүрэг асар их юм. Сэтгүүлчид энэ ажилд олон нийтийг уриалан дуудаж, манлайлж ажиллана гэдэгт итгэж байна. Тэд «Идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх»-тэй болсноор байгалийн баялаг ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжийн байранд нэвтрэх, гэрчилгээ, төлбөр тооцооны бичиг баримтуудыг шалгаж танилцах, хууль бус үйлдлүүдийг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж шалгуулах эрхтэй болж байгааг" энэ үеэр онцоллоо.     

Байгал орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 110 тоот тушаалаар «Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах журам» баталсан аж. Тус журамд зааснаар идэвхтэн байгаль хамгаалагчид хүрээлэн буй орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих төрийн хяналтыг тухайн орон нутагт хэрэгжүүлэхэд туслах юм.

Аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газраас өмнө нь ажиллаж байсан болон шинээр томилогдсон 300 иргэнд дээрх үнэмлэхийг олгож, байгаль, эх дэлхийгээ ард иргэдийн оролцоотойгоор хамгаалахыг зорьж байгаа ажээ.

http://montsame.mn
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%