Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

2017-11-28

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах, малын гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тэрээр өнөөдөр аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүнийг хуралдуулж өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлантай танилцаж аймгийн удирдлагуудын болон онцгой комиссын гишүүдийн саналыг сонсов.

Мөн Баян-Өлгий аймгийн удирдлагуудын зүгээс Засгийн газрын хуралдаанд хэд хэдэн саналыг оруулан шийдвэрлүүлж өгөхийг Ж.Сауле сайдад уламжлан танилцууллаа.
Үүнд:
• Казахстан, ОХУ, Хятад улсад мах экспортлах асуудлыг шийдвэрлэж өгөх
• ОХУ, Казахстан улсын зүгээс Мах экспортлогч үйлдвэрүүдэд мах авч үнийн тодорхой хувьд нь өвс тэжээл нийлүүлэх санал ирүүлсэнийг холбогдох газарт нь уламжлан шийдвэрлүүлэх.
• ОХУ, Казахстан улсаас 12000 тн гурил,6000тн буудай,14300тн өвс, 4300тн тэжээл импортлох асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөх, Импортоор оруулах эдгээр барааг гаалийн татвараас чөлөөлөх талаарх санал хүсэлтийг Засгийн газарт оруулах
• Алтанцөгц сумын төвд улсын өвс тэжээлийн нөөцийн салбар байгуулах асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тус тус уламжиллаа.
Онцолж хэлэхэд аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгийн албан ёсны мэдээллээр өвөлжилтийн бэлтгэл ажил аймгийн хэмжээнд 85% хувьтай, Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 80,2%-тай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%