Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батхүү 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх "Иргэний зөвлөл"-ийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцууллаа.
Цагдаагийн газрын дарга Б.Батхүү уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: "Шинээр баталсан Цагдаагийн албаны тухай хуулиар "Иргэний зөвлөл"-ийг аймгийн ИТХ-аас байгуулж өгөхөөр хуульчлагдсан. Иргэний зөвлөл нь Цагдаагийн байгууллагын нутгийн өөрөө удирдах ёcны байгууллага, аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдтэй хамтарч ажиллахад нь гүүр болох ёстой. Биднийг бүх талаас дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ. Мөн ойрын хугацаанд аймгийн төвд 596 ширхэг замын тэмдэг, тэмдэглэгээ тавих, цагдаагийн алба хаагчдыг энгэрийн бичил камертай болгох, парк шинэчлэл хийх, гэр бүлийн хүчирхийллээс түр хамгаалах байр байгуулах шаардлагатайг онцолж, энэ чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.
Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Жанболат тус байгууллагын түүхэн замнал, бүтэц, зохион байгуулалт, төсөв, гэмт хэргийн гаралт ба шалтгаан нөхцөлийн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өглөө.