Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2017-11-27

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батхүү 2017  оны 11 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх "Иргэний зөвлөл"-ийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцууллаа. 
Цагдаагийн газрын дарга Б.Батхүү уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: "Шинээр баталсан Цагдаагийн албаны тухай хуулиар "Иргэний зөвлөл"-ийг аймгийн ИТХ-аас  байгуулж өгөхөөр хуульчлагдсан. Иргэний зөвлөл нь Цагдаагийн байгууллагын нутгийн өөрөө удирдах ёcны байгууллага, аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдтэй хамтарч ажиллахад нь гүүр болох ёстой. Биднийг бүх талаас дэмжиж  ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ. Мөн ойрын хугацаанд аймгийн төвд 596 ширхэг замын тэмдэг, тэмдэглэгээ тавих, цагдаагийн алба хаагчдыг энгэрийн бичил камертай болгох, парк шинэчлэл хийх, гэр бүлийн хүчирхийллээс түр хамгаалах байр байгуулах шаардлагатайг онцолж, энэ чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.  

Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Жанболат тус байгууллагын түүхэн замнал, бүтэц, зохион байгуулалт, төсөв, гэмт хэргийн гаралт ба шалтгаан нөхцөлийн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өглөө.

Дашрамд хэлэхэд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн сарын 19-ний өдрийн хуралдаанаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус "Иргэний зөвлөл"-ийг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%