Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Завхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг: ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ, ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ

2017-11-27



       ИТХ-ын Төлөөлөгч нь  Хуралд иргэдийн дуу хоолой болж, иргэдээ төлөөлөх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах  үүрэгтэй боловч  энэ үүргийг ИТХ  гүйцэтгэж, хамтын шийдвэр гаргадаг  тул төлөөлөгч хүн мэдлэгтэй, чадвартай байх хэрэгтэй.ИТХ-ын төлөөлөгч, хурлын ажилтнуудын чадавхийг сайжруулснаар  хурлаас гарах шийдвэрт   иргэдийн санал бодлыг тусгасан,   цаг үеэ мэдэрсэн,  оновчтой,  зөв,мэргэн  шийдвэр  гаргах   үндэс нь   болдог.  Хурлаас  иргэдийн санаа бодлыг тусгасан ,оновчтой сайн шийдвэр  гарснаар  уг  шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл  тулгарахгүй, ажил үйлчилгээний чанар сайжирч,  үр дүнтэй сайн ажил болсноор иргэдийн эрх ашиг хамгаалагдана. Мөн төлөөлөгч орон нутгийнхаа бүхий л шатны хөгжлийн  бодлого боловсруулахад оролцдог. Иргэд итгэл хүлээлгэж биднийг сонгосон гэдгээ  мартахгүйгээр  иргэдийн эрх ашигт нийцэхгүй, орон нутгийн хөгжлийн бодлого зорилготой уялдаагүй асуудлыг дэмжихгүй байх эрх нь төлөөлөгчдөд нээлттэй байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

 ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхийг сайжруулах талаар:

    Төлөөлөгчид болон хурлын  ажилтнууд зохион байгуулагдаж байгаа сургалтанд идэвхтэй хамрагдаж, гадаад орны болон бусад аймаг, сум, дүүрэг, өөрийн аймаг, сумын  хурлын үйл ажиллагааны туршлага судлах, суралцах

    Төлөөлөгч өөрөө өөрийгөө хөгжүүлэх . \ Төлөөлөгчдийн сургалтын гарын авлага,  Нутгийн удирдлага сэтгүүл захиалах, хууль, журам судлах  \

    Хурлаас зохион байгуулсан сургалт, семинар, уулзалт, ярилцлага, бусад арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох

Төлөөлөгчийн анхаарч ажиллах шаардлагууд: Үүнд:

    Асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцдог тул хуралдаанаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж, дүн шинжилгээ хийх, холбогдох хууль, журмыг судлах, лавлаж тодруулах, бодитой санал гаргахад өөрийгөө бэлтгэх  

    Хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах \эдийн засаг, нийгмийн талаар \

    Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр асуудал санаачлах, санал оруулах

    Хууль тогтоомж, хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах

    Хуралдааны шийдвэрийн биелэлтийг шалгах,хянах,  шаардлага тавьж биелэлтийг хангуулах

    Сонгогчидтойгоо холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг барагдуулах ажилд анхаарах буюу холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжилтэнд  уламжилж, хариуг хуулийн хугацаанд авах, эргэх холбоотой ажиллах  

    Иргэдийн ахуй амьдрал, нийгмийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд илүү их анхаарах, Засаг даргын хийх ёстой ажилтай хөөцөлдөхгүй байхыг хичээж түүний  хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт  өгөх  нь хамгийн чухал юм.

    Хурлын хорооны ажилд идэвхтэй оролцож, өөрийн байр сууриа илэрхийлэх,   

    Төлөөлөгч хийж байгаа ажлынхаа талаар цахим хуудсандаа байнга мэдээлэл оруулах, ил тод байх

Төлөөлөгч болон хорооны ажлыг идэвхжүүлэх талаар :

    Хорооны хурлыг тогтмол хийж хэвших, хорооны ажлыг эрчимжүүлэх, цомхон ажлын төлөвлөгөөтэй байх

    Хорооны нэрэмжит уралдаан тэмцээн, уулзалт ярилцлага, хяналт шалгалт хийх

    Төлөөлөгч бүр өөрийн нэрэмжит ажил зохион байгуулах

    Иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсох, ялангуяа нийгмийн зорилтот бүлгийн иргэдийн ахуй амьдралтай танилцах, тусламж дэмжлэг үзүүлэх талаар холбогдох байгууллага, хүмүүстэй хамтарч ажиллах

    БИНХ-ын ажлыг  идэвхжүүлэхэд туслаж ажиллах \ шагнаж урамшуулах, хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх, өдөрлөг , уулзалт хийх \

    Төлөөлөгчид нэг баг болж  хамтран ажиллах

    Хороо хяналт хийхдээ удирдамжтай байх, иргэдийн төлөөлөл оролцуулах,

    Хороо хийсэн ажлаа жилд нэг удаа хуралд тайлагнадаг болох

    Төлөөлөгчдийг шагнаж, урамшуулдаг  байх

    Хурлын хороо ажиллах төсөвтэй болох

    Хурлын  хорооны дарга Тэргүүлэгч байх

    Иргэдтэй уулздаг байр танхимтай болох,тогтмол уулздаг өдөртэй болох гэсэн санаануудыг дэвшүүлж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%