Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Давст сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Ичинхорлоо:ИТХ-ын төлөөлөгч, ажилтнуудын чадавх түүнийг сайжруулах, боловсронгуй болгох арга хэлбэр, хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь

2017-11-27



Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс хууль тогтоомж, хурлын байгууллагын шийдвэр биелэлтийг хангуулах, мэдээ мэдээллийг идэвхжүүлэх, түүний эргэх холбоо бий болгоход анхаарч ажиллах нь чухал байна.

Хурлын байгууллагад олон асуудал байдаг ч зарим нэг санаачлагын талаар цаашид хөгжүүлэх шаардлага тулгарсаар байна.Үүнд:

1.    ИТХ-ын төлөөлөгчийн талаар

2.    Багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, хуралдааны талаар

3. ИТХ-ын ажлын алба, тэргүүлэгчдийн анхааран ажиллаж, хөгжүүлэх хурлын хороодын талаар

4.    Төрийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн оролцооны талаарх асуудал

5.    ИТХ-ын хяналтын талаарх асуудлууд юм.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд НӨУЁ-ны байгууллагын эрх зүйн үндэс суурь зохицуулагдсан билээ.

ИТХ-ын төлөөлөгчийн талаар:

Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь төлөөллийн байгууллага тул иргэдийн оролцооны үндсэн хэлбэр нь өөрийн харьяа нутаг дэвсгэрээс сонгогдсон төлөөлөгч, нөгөө талаас иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан, үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй байх нь оролцооны чухал нөхцөл юм. ИТХ-ын төлөөлөгч нь

-       Тодорхой сар, өдөрт сонгогчидтойгоо уулзаж хэвших

-       Төлөөлөгч тойрог, хэсэг дээрээ өөрийн бие төлөөлөгч, идэвхтэй иргэдийг оролцуулан сонгогчидтойгоо харилцах

-       ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрийн талаар иргэддээ  мэдээлэл өгч, санал бодлыг нь авах

-       Тодорхой асуудал оновчтой тулгамдсан сэдвээр сонгогч иргэдийн төлөөлөлтэй ярилцлага, уулзалт семинар зохион байгуулах, харилцах дэвтэр, утас холбоо, интернетээр иргэдтэйгээ харилцах

-       Иргэний танхим, уулзалтын өрөөнд тодорхой өдөр, цагт иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож хэвших

Багийн ИНХ-ын талаар:

Багийн нийт иргэд шууд оролцож болох нутгийн өөрийн удирдлагын анхан шатны байгууллага иргэдийн нийтийн хуралд иргэдийн оролцооны төвшин доогуур байгаа нь хурлын хэлэлцэн шийдвэрлэх асуудлын цар хүрээ хязгаарлагдмал, холбогдох мэдээлэл хүртээмжгүй байдгаас хамаарч байна.

Хурал нь иргэдийн цугларч, нийтлэг асуудлаа хэлэлцэн шийдэх эс бөгөөс дээд шатны байгууллагад уламжлах, иргэд нэгдэх, хамтран ажиллах сонирхол хандлагыг бий болгосон нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр нутгийн өөрийн удирдлагыг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх боломжгүй юм.

Орон нутгийн нийгэм эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах харьцангуй  өргөн эрх эдлэж  буй Засаг даргын түвшин дэх шийдвэр гаргах үйл явцад иргэдэд мэдээлэл өгөх, тэдэнтэй зөвлөлдөх, тайлагнах нь тогтмолжиж хэвшсэн бүтэц, удирдлагын арга  барил байхгүй нь иргэдийн оролцооны үр нөлөөг бууруулж байна.

Иргэний нийгмийн байгууллагуудын чадавх, үйл ажиллагааны хамрах хүрээ сул байгаа нь шийдвэр гаргах үйл явцад оролцох, бүлгийн болон нийтийн эрх ашгийг  нэгтгэж  илэрхийлэх, хэрэгжүүлэхэд саад болж байгаа ч нэг талаас нутгийн удирдлагад бодлогын үйл явцад иргэний нийгмийн байгууллагыг оролцуулах сонирхол, хандлага төлөвшөөгүй, нөгөө талаас тэдний зүгээс хүчтэй шаардлага тавьж оролцох арга замаа төдийлөн эрэлхийлдэггүйтэй холбоотой.

ИТХ-ын хороо:

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “ Хурлын хороо болон түр хороо байгуулах “ эрх зүйн зохицуулалт байдаг билээ.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах  чиг үүрэг бүхий хороог байгуулан ажиллуулж хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж ажиллах учиртай.

Хороо нь хурлын дотоод бүтэц зохион байгуулалтын  нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд  хурлын байгууллагын ажлын далайц чанар, үр нөлөөг дээшлүүлэх орон нутгийн эдийн засаг, нийгмийн амьдралын олон талт асуудлыг өөрчлөн сайжруулах, иргэд олон түмний санаа бодол, хүсэл сонирхлыг тусгах, цаашдын бодлого чиглэлийг боловсруулах санал, санаачлага гаргаж  хуралд асуудал тавих, хэлэлцүүлэх эрхтэй.

Хороо нь иргэдийн төлөөлөгчдийн нийгмийн  оролцоог хангаад зогсохгүй төрийн үйлчилгээний байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангуулж  байгаад хяналт тавьж дүгнэлт гаргахад ач холбогдолтой.

Төрийн үйлчилгээ:

Орон нутагт төрийн үйлчлгээ, төрийн чиг үүрэг, төр бүхнийг хийх ёстой гэсэн ойлголт иргэн, төрийн албан хаагч ер нь ихэнх хүний сэтгэл, оюунд өнөөг хүртэл уламжлалт сэтгэлгээ оршсоор байна. Гэтэл ардчилалын үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлдэг орнуудад төрийн үйлчилгээ гэхээсээ илүү иргэнд  хандсан нийгэмд хандсан үйлчилгээ хүн бүрийн нийтлэг эрхийг хангахад чиглэсэн төрийн бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, заримыг нь засгийн бус байгууллагуудаар хариуцуулах, түүнийгээ хянах үйл ажиллагаа давамгайлж, сайн засаглал, улс эх орондоо төлөвшүүлэхийг эрмэлзэж байна.

ИТХ-ын хяналт:

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нэг гол үүрэг нь хяналт- шалгалтын ажил юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн нутаг дэвсгэртээ өөрийн гаргасан шийдвэрийн биелэлтийг хянахаас гадна Улсын Их Хурлаас гаргасан хуулиудын хэрэгжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан даалгавар, зөвлөмж, Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийг зохион байгуулах, хянах шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулдаг билээ.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналтын гол хэсэг нь  төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, хуваарилалт, түүний үр дүнгийн байдалд тавих хяналт юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар батлагдсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, өр авлагын шийдэл, орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт түүний зарцуулалтын байдалд нийт иргэдийн эрх ашгийн үүднээс хяналт тавьж ажилладаг.

Шинээр дэвшүүлэх санал санаачлагууд:

1.Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын хариуцлагыг дээшлүүлэх, иргэд сонгогчдынхоо жинхэнэ төлөөлөл байх шалгуурыг нэвтрүүлэх.

“Төлөөлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх аяны явц, ажлын  чанар байдлыг сайжруулахын тулд “ИТХ ба төлөөлөгч - 76 өдөр” болгон аяны хугацааг уртасгах, ажлын хүрээг тэлэх, төлөөлөгчидтэй хамтран ажиллах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, таатай  орчин бүрдэх, ажил зохион байгуулах

          2. Багийн ИНХ-ын дарга,тэргүүлэгч нарын ажлын арга барилыг өөрчлөн шинэ шатанд гаргах

- Багийн ИНХ-аас шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

- Иргэдийн хэрэгцээ, сонирхол,саналыг мэдэх судалгаа урьдчилан хийж үзэх, дараа нь хүссэн сэдвээр нь хурлаа зохион байгуулан хуралдуулах

- Тухайн хурлын тухай мэдээллийг  хүн бүрт хүргэх зохион байгуулалтын арга хэмжээг авах

- Хурлыг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж, иргэдийн идэвхийг өрнүүлэх ажлыг санаачлан хийх.   Жишээ нь: Залуучуудын, эмэгтэйчүүдийн, төгсөгчдийн, ажилгүй байгаа хүмүүсийн гэх мэт сонирхлын бүлгээр хуралдах

- Иргэдийн нийтийн хуралд идэвхтэй, тогтмол оролцдог иргэдийг ямар нэг хэлбэрээр урамшуулдаг байх

- Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах

3. ИТХ-ын ажлын алба, тэргүүлэгчдийн зүгээс хороодын ажлыг хөгжүүлэх сайн арга туршлагыг нэвтрүүлэх

      -    Хороодод дэмжлэг үзүүлэх

-       Тэргүүлэгчдээс ажлын төлөвлөгөө батлах

-       Ном, гарын авлага, хуулийн эмхэтгэлээр хангах

-       Ажлыг нь жилийн эцэст дүгнэн шагнах, урамшуулал олгох

4.ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ, түүний тэргүүлэгч, ИТХ-ын ажлын алба, тэргүүлэгчид орон нутгийн төрийн үйлчилгээг иргэдийн оролцоо, иргэний нийгмийн байгууллагын оролцоонд тулгуурлан нийгэмд хандсан, хүн бүрийн нийтлэг эрхийг хангахад чиглэсэн сайн засаглалыг төлөвшүүлэхийг зорин ажиллах. Үүнд:

- Иргэдийн боловсролыг дээшлүүлэх  

- Төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлах

- Улс төрийн болон төрийн бодлогыг сайжруулах

- Эрх зүйн орчинг боловсронгуй болгох

- Дэд бүтцийг сайжруулах

5. Хяналт шалгалтыг зохион байгуулах ажлын удирдамжийг батлан гаргах

- Хяналт шалгалтын үр дүнг хурлаар хэлэлцэх, шаардлагатай бол хэвлэл  мэдээллээр сурталччлах

- Зарим хяналтыг төрийн бус байгууллагатай хамтран тэднээр гүйцэтгүүлэх

- Хууль, нийтээр дагаж мөрдөх эрхийн актын хэрэгжилтийг хангуулах, тухайн ажлыг эрчимжүүлэхэд чиглүүлэх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%