Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-11-21

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, мэдээлэл солилцох, түүний илрүүлэлтийг сайжруулах нь" сэдэвт баруун бүсийн зөвлөгөөнийг Ховд аймагт зохион байгууллаа.

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт 11-р сарын 16-17-ны өдрүүдэд болсон уг зөвлөгөөнд Монгол орны баруун бүсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн дарга, нарийн бичгийн дарга нар, аймгуудын шүүх, прокурор, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналт, байгаль орчны байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэхүү сургалт, зөвлөгөөн нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, ялангуяа хууль бус ан агнуур, худалдаанаас урьдчилан сэргийлэх, түүний илрүүлэлт, шийдвэрлэлт болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тухайн чиглэлийн төрийн байгууллагуудын баримталж буй бодлого, чиглэлийн талаар орон нутгийн албан хаагчдад мэдээлэл өгч, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%