Өнөөдөр Баяннуур сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Гүлденген аймгийн ИТХ-ын ажлын албаныханд өөрсдийнхөө хийсэн ажлаа танилцууллаа.Өнгөрсөн жилээс хойш Баяннуур сумын ИТХ-ын ээлжит хуралдаан 3 удаа зохион байгуулагдсан бол, Тэргүүлэгчид 22 удаа хуралдаж 34 тогтоол гаргаж, 6 төрлийн журам баталжээ.Түүнчлэн тус сумын хурлаас архинд донтсон иргэдэд сургалт зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хуулийн зөвлөгөө өгч, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн байна.Үүний зэрэгцээ сумын иргэдийн оролцоотойгоор тариалангийн талбайг үерийн уснаас хамгаалах зорилгоор 200м далан барьжээ.
