Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

«ЭЦЭГ ӨВГӨДИЙН ГЭРЭЭСЛЭЛ» ТҮҮХЭН ЖҮЖИГ ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛЛОО

2017-11-16

Өчигдөр М.Хурманханы нэрэмжит аймгийн Хөгжимт драмын тайзнаа түүхч,зохиолч, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн  Х.Исламын зохиол «Эцэг өвгөдийн гэрээслэл» түүхэн жүжиг тавигдлаа.Уг зохиолд 1867 онд Монгол оронд казах иргэд нүүдлэн ирж, Монголын баруун хязгаар- Ховдын хөвөөнд суурьшин нутгийн уугуул иргэд болох урианхай,дөрвөд,тува түмэнтэй нэгдэн Манж хятадын дарлалын эсрэг эх орон тусгаар тогтнол,эв нэгдлийнхээ төлөө тууштай тэмцэж, Алтай уулсынхаа дунд эвтэй найртай аж төрөн амьдарч байгаа талаар өгүүлдэг юм.Энэхүү  жүжгийн ерөнхий найруулагчаар МУСТА Б.Муратбек, хөгжмийн зохиолчоор МУСТА Х.Мусайып, уран сайхны удирдагчаар МУУГЗ Р.Өсерхан, ерөнхий зураачаар Х.Дастан нар ажиллав. Жүжгийн нээлтэд аймгийн удирдлагууд оролцлоо.Монгол нутагт Казах түмэн нүүдлэн ирж суурьшсаны 150 жилийн ойд зориулсан түүхэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон түүхч,зохиолч Х.Ислам гуайг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан аймгийн «ХҮНДЭТ ИРГЭН»-ээр шагналаа.Түүнчлэн хөгжмийн зохиолч Х.Мусайып аймгийн «ХҮНДЭТ ТЭМДЭГ»-ээр шагнагдлаа.Дашрамд дурдахад уг түүхэн жүжиг нь анх манай улсын том  театрын  тайзнаа 1981 онд тавигдаж, урлаг судлаачдын талархлыг хүлээж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%