“АЛТАН НАМАР-2017” нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Байгаль Орчин аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, сумын төрийн болон төрийн өмчит 15 байгууллага оролцсоноос 86 албан хаагчид давхардсан тоогоор 1106 иргэнд түлшний бичиг, газрын кадастрын зураг, цахим үнэмлэхний сунгалт, захиалга, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, сайн дурын даатгал, жолооны үнэмлэхний лавлагаа, хууль эрх зүйн зөвлөгөө, галын ажлын байрны дүгнэлт, цахим, мобайл банкны үйлчилгээ, эрүүл мэндийн чиглэлээр ЭХО, мэс засал, хүүхдийн үзлэг, иргэдийн гомдол, санал хүсэлтийг хүлээн авах зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна.Мөн өдөрлөгийн үеэр “Алтан намар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж хүнс хоол, өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсоноос хүнс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүн байранд 17 дугаар цэцэрлэг, дэд байранд 19 дүгээр цэцэрлэг, өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүн байранд Ж.Атарцэцэг даршилсан хүнсний бүтээгдэхүүнээрээ, дэд байранд Ж.Дарьхүү цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүнээр, гутгаар байранд Э.Ариунзул даршилсан ногоогоор тус тус шалгарлаа.