Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ӨВӨГ ДЭЭДСИЙН ЗАХИАС" ТҮҮХЭН ЖҮЖИГ ТОГЛОНО

2017-11-14

Зохиолч, түүхийн шинжлэх ухааны доктор Хабышийн Исламын "Өвөг дээдсийн захиас" /Аталар аманаты/ түүхэн жүжиг энэ сарын 16-18-ны өдрүүдэд аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт тоглох гэж байна.

1982 онд туурвисан тус бүтээлийг Монголын казахуудын тус нутагт нүүж ирж суурьшсаны 150 жилийн ойг тохиолдуулан тайзнаа амилуулж байгаа нь энэ ажээ. Ерөнхий ивээн тэтгэгчээр БСШУСЯ ажиллаж байгаа бөгөөд жүжгийг тавихад шаардагдах 16 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Жүжгийн уран сайхны удирдагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Рахымын Өсерхан, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Бадейн Муратбек нар ажиллаж байна.

Жүжигт ХІХ дүгээр зууны хоёр дахь хагас дахь Монголын казахуудын нийгмийн амьдралыг өгүүлсэн байна. 


http://montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%