Улаанхус сумын ИТХ-ын дарга Б.Еркебулан, нарийн бичгийн дарга Т.Акей, иргэний танхим хариуцсан ажилтан Ж.Хайратхан нар аймгийн ИТХ-ын ажлын албаныханд өөрсдийнхөө хийсэн ажлаа танилцууллаа.
Өнгөрсөн жилээс хойш Улаанхус сумын ИТХ-ын ээлжит хуралдаан 3 удаа зохион байгуулагдсан бол, тэргүүлэгчид 13 удаа хуралдаж 35 тогтоол гаргажээ.
Түүнчлэн Улаанхус сумын ИТХ-ын ажлын албаныхан тус сумын төсөвт байгууллагуудын ажил байдалтай танилцаж,дүгнэлт хийжээ.
