Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2017-11-10

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй «Монгол Улсын төлөөлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх» төслийн хүрээнд 11-р сарын 8, 9-ний өдрүүдэд аймгийн ИТХ-аас багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт зориулсан сургалт зохион байгууллаа. 

Сургалтад оролцгсдод аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, сургагч багш А.Серикболат, түүнчлэн Ө.Цогбадрах, Д.Энхцэцэг, Ч.Батжаргал зэрэг сургагч багш нар номын дуу сонсголоо. Хоёр өдөр үргэлжилсэн сургалтын үеэр багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар багийн ИНХ-ын эрх зүйн үндэс, багийн ИНХ-ын хуралдаан, НӨУЁ ба иргэдийн оролцоо, бэлчээрийн менежмент, бэлчээр ашиглалтын холбоо, багийн ИНХ-ын Тэргүүлэгчид, багийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж дүн шинжилгээ хийх арга зүйн талаар ойлголттой боллоо. Хичээлийн дараа багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт сертификат гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%