Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-11-06

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан 11-р сарын 4, 5-ны өдрүүдэд манай аймагт залуучуудын спортын наадам зохион байгуулагдлаа. 

Энэхүү спортын арга хэмжээний хүрээнд хөдөө,сум болон аймгийн төвөөс хуран цугларсан залуус волейбол, сагсан бөмбөгийн тэмцээний төрлөөр авхаалж, самбаагаа сорилоо. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний нийт дүнгээр сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс н.Ермурат ахлагчтай «Ах дамь» ХХК-ны баг 1-р байр, н.Тилек ахлагчтай «Бай-Өлке» рестораны баг 2-р байр, н.Асылбек ахлагчтай «Нур-Данеска» ХХК-ны баг тамирчид 3-р байр эзэлсэн бол, эмэгтэйчүүдээс н.Мөнх-Булган ахлагчтай хилийн цэргийн 0165-р ангийн баг 1-р байр, н.Манар ахлагчтай «Уужим» баг 2-р байр, н.Игилик ахлагчтай «Мөрөөдөл» баг 3-р байрыг тус-тус эзэллээ.

Түүнчлэн эрэгтэйчүүдээс С.Бахытжан шилдэг довтлогчоор, Х.Хосбүркит шилдэг холбогчоор, М.Еркинбек шилдэг хамгаалагчаар, эмэгтэйчүүдээс А.Баршагүл шилдэг довтлогчоор, А.Аяныш шилдэг холбогчоор, О.Оюунсувд шилдэг хамгаалагчаар шалгарлаа. Волейболын тэмцээний төрөлд эрэгтэйчүүдээс С.Шалхар ахлагчтай хилийн цэргийн 0285-р ангийн баг тамирчид 1-р байр, И.Сабихан ахлагчтай Улаанхус сум, «Гастай» ХХК-ны баг 2-р байр, Е.Мунар ахлагчтай Сагсай сумын баг 3-р байр эзэлсэн бол, эмэгтэйчүүдээс Ш.Жанаргүл ахлагчтай Алтай сумын баг 1-р байр, А.Нурсауле ахлагчтай «Уужим» баг 2-р байр, н.Бүлдирген ахлагчтай хилийн цэргийн 0285-р ангийн тамирчид 3-р байрыг эзэллээ.

Тэмцээний энэ төрөлд эрэгтэйчүүдээс Б.Жанбол шилдэг довтлогчоор, П.Бектас шилдэг холбогчоор, А.Альсана шилдэг хамгаалагчаар, эмэгтэйчүүдээс О.Лхагважаргал шилдэг довтлогчоор, М.Толхын шилдэг холбогчоор, Ш.Жанаргүл шилдэг хамгаалагчаар тус-тус шалгарлаа.

Энэхүү спортын наадмыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбоо, «Скайтел» компаны салбараас хамтран зохион байгууллаа.

Түрүүлсэн баг, тамирчдын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбооны тэргүүн, Төрийн банкны салбарын захирал Х.Жанузах, биеийн тамир, спортын газрын дарга Х.Бекболат нар гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%