Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 10-р сарын 19-ний өдрийн 122-р тогтоолоор Өлгий сумын 1-р бага сургууль Монгол Улсын Гавьяат багш Үркиний Ахтышханы нэрэмжит болсон билээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус сургуульд Монгол Улсын гавьяат багш Ү.Ахтышханы үр хүүхдүүд нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, нарийн бичгийн дарга А.Серикболат болон ахмад буурлууд, тус эрдмийн өргөөний багш, сурагчид, Ү.Ахтышхан агсны үр хүүхдүүд оролцлоо.
Монгол Улсын гавьяат багш Ү.Ахтышханы үр хүүхдийн зүгээс тус сургуулийн казах хэл, уран зохиолын кабинетийг тохижуулж, ахмад багшийн намтарын талаар өгүүлдэг самбар байрлуулсан байна.
