Өнөөдөр Цэнгэл сумын ИТХ-ын дарга Р.Өмирбек, нарийн бичгийн дарга Е.Лаура, Иргэний танхим, Улаан загалмайн анхан шатны хороог хариуцсан ажилтан Ш.Мейрамгүл нар аймгийн ИТХ-ын ажлын албаныханд өөрсдийнхөө хийсэн ажлаа танилцууллаа.
Цэнгэл сумын ИТХ-ын ээлжит хуралдаан 1 удаа зохион байгуулагдсан бол, тэргүүлэгчид 15 удаа хуралдаж 42 тогтоол гаргаж, 5 төрлийн журам баталжээ.
Түүнчлэн Цэнгэл сумын ИТХ-ын дэргэдэх хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр худалдаа, дэд бүтцийн хорооноос орон нутгийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр тус сумд хийгдсэн ажлуудад хяналт, шалгалт хийсэн байна.