Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2017-11-01

Өнөөдөр Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон яамдын сайдууд, аймгуудын удирдлагуудын оролцоотойгоор цахим хурал боллоо.

Тус  цахим хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Засаг даргын орлогчид Ш.Хавал, А.Камелият, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат болон хэлтэс, агентлаг, байгууллагын дарга нар мэргэжилтнүүд оролцлоо.

Хурлын эхэнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн Газрын албан даалгаврыг танилцууллаа. Энэхүү албан даалгаврын зорилго нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг  чангатгахад  оршиж  байгаа.

Цахим хурлын үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай хамгаалалтад байгаа газруудад мал оторлуулах зөвшөөрөл ирүүлэх, аймагт тэжээлийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 250 сая төгрөгийг шийдүүлэх, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, цэцэрлэгүүдийн тоог нэмж, зарим цэцэрлэгүүдэд засвар хийх зэрэг асуудлуудыг Засгийн газрын гишүүдийн сонорт хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%