Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БОЭТ нь 11-р сарын 1-ээс 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээг хийж эхэлнэ

2017-10-29

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаар тогтоолоор "Даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээнд хамруулах журам " батлагдсан. Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээний зардлыг даатгалын сангаас хариуцахаар боллоо. 
Даатгуулагч нь:
1.Дотор эрхтний архаг 
2.Дотор эрхтэний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх 
3. Хавдрын эрт илрүүлэг гэсэн 3 төрлийн багцаас зөвхөн нэгийг сонгон даатгалтай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагааар харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх бөгөөд БОЭТ 2017 оны 11-р сарын 1 ээс эхлэн оношлогоо, шинжилгээг хийж эхэлнэ. Тиймээс дээрх шаардлагыг хангаж байгаа үйлчлүүлэгчид үзлэг, оношлогоо шинжилгээнд хамрагдахдаа "ЦАХИМ" бүртгэлд оочер дугаар авахгүйгээр өөрийн  иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, карт зэргийг бүрдүүлэн БОЭТ-ийн Лавлагааны хэсэгт ажиллах тусгай бүртгэл мэдээллийн ажилтанд хандан хамрагдахыг анхааруулж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%