Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-10-27

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн арван хоёрдугаар хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, Д.Алтандөш, Г.Баттөмөр, Н.Батболд нар оролцож, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлсэн ажлын зарцуулалтаас хэмнэгдсэн хэмнэлтийн хөрөнгийг зарцуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Хуралдаанаар тэргүүлэгчид Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгагдан батлагдсан ажлуудын худалдан авах ажиллагааны хэмнэлтийн 17,091,556 төгрөгийг Орон сууцны байруудын дээврийн засварын ажлын хяналтын төсвийн магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулах, лед дэлгэц засварлах, Онцгой байдлын хэлтсийн урдаас 51-р байр хүртэлх дулааны шугам сүлжээний ажлын зураг төсөв хийх, 1-р хорооны “Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор” барилгын дээврийн засвар, гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв, /7-р хороо бадралын хэсэг, 1-р хороо Баянзүрх, Энгэршанд хэсэг, 4-р хороо Туул, Их ам хэсэг, 6-р хороо Шар булаг хэсэг/, 5-р хорооны нутаг дэвсгэр дэх Уурын зуухны цахилгааны нөөц тэжээлийн шугамын угсралтын ажил хийхэд зарцуулахаар баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%