Өнөөдөр аймгийн ИТХ-ын ажлын албаныхан Алтанцөгц сумын ИТХ-ын ажилтай танилцлаа. Өнгөрсөн жилээс хойш Алтанцөгц сумын ИТХ-ын ээлжит хуралдан 2 удаа зохион байгуулагдсан байна. Түүнчлэн тэргүүлэгчид 14 удаа хуралдаж, 37 тогтоол гаргаж, 5 төрлийн журам баталжээ.
Тус сумын багийн нийтийн хурлын дарга нарыг оролцуулан 2 удаа сургалт явуулжээ. Сумын ИТХ-ын зүгээс 10-р сарын эхээр «Қансонар» нэртэй бүргэдчидийн баярыг зохион байгуулсан байна.
