Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороо хуралдлаа

2017-10-25

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороо 2017 оны 10-р сарын 20-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга О.Энхтайван, ажлын хорооны гишүүн Д.Алтандөш, Г.Баярсүрэн, З.Болдбаатар нар оролцлоо. Тус хуралдаанаар дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлтийн тухай ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир танилцуулав. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ажлын хорооны гишүүд 4 дүгээр улиралд үйл ажиллагаагаа улам эрчимжүүл, 2018 оны төсвийн төлөвлөгөөг маш нарийн чамбай гаргаж, батлуулахыг үүрэг болголоо. Энэ үеэр ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар Налайх дүүрэг бусад дүүргүүдээс хот төлөвлөлтийн хэлтэстэйгээрээ онцлог давуу талтай гэдгийг онцлоод 2018 оны Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд төлөөлөгч бүр өөр өөрийн саналаа тусгуулж, хот төлөвлөлтийн үйл ажиллагаатай уялдуулах нь зүйтэй юм гэж саналаа хэлсэн.

Мөн дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл, зарцуулалтаас хэмнэгдсэн хэмнэлтийн хөрөнгийг зарцуулах тухай саналыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн С.Мөнгөнчимэг танилцуулав.
“Боловсрол 2020” хөтөлбөрт дүүргээс дэмжлэг хүсч буй зардлын төсвийн саналыг Боловсролын хэлтсээс танилцуулав. Уг хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн, цаашид хүүхдээ хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр болгоход илүү анхаарч, хөтөлбөрөө улам боловсронгуй болгон Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэхийг зөвлөв.

23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Тунгалаг улсын хэмжээнд жишиг гэр цэцэрлэгийн бүрээс, янданд асуудал гарч, дахин хэрэглэх боломжгүй, яндан нь гал дэгдээх магадлалтай болсон. Иймд хүүхдүүдээ авч чадахгүй, гадны зочид хүлээн авахад хүндрэлтэй болсон тухай танилцуулсан. Ажлын хорооны гишүүд тус асуудлыг 100 хувь дэмжиж, яаралтай гэж үзвэл цахилгаан, ус, халаалтын хөрөнгөөсөө нөхөж, тус асуудлаа шийдэхийг санал болгож, холбогдох чиглэлээр шийдвэрлэх ямар гарц байгааг судалж үзэхээр болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%