Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ ШИНЭЭР БАЙГУУЛАГДЛАА

2017-10-23

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд аймгийн удирдлагууд болон хэлтэс, агентлагийн дарга нар төрийн албан хаагчдын оролцоотойгоор хурал боллоо. 

Тус хурлын үеэр төрийн албаны зөвлөлийн  гишүүн  С.Цэдэндамба төрийн албаны зөвлөлийн тогтоолыг танилцууллаа. Аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат томилогдлоо. 

Төрийн албаны салбар зөвлөл нь аймгийн  ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Прокурор, Аудитын газрын дарга, Цагдаагийн газрын дарга, МХГ-ын дарга, ШШГГ-ын дарга, Шүүхийн ТГ-ын дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, ХХҮГ-ын дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6187
4670 / 75%
944 / 15%
281 / 5%
292 / 5%