Өнгөрсөн баасан гарагт аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан аймгийн ИТХ-ыг удирдаж байсан үе үеийн ахмадууд О.Ныгмет, А.Сайлау, О.Хабсатар, Х.Баян нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа. Ахмадууд манай аймагт тулгамдаж байгаа зарим асуудлуудын талаар өөрсдийнхөө санал бодлоо илэрхийллээ. Энэ жил нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан үе үеийн Хурлын дарга нар 25 жилийн ойн медалиар шагнагдлаа.
