"АЙМГИЙН СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар батлагдлаа
Аймгийн соёл урлагийн байгууллагуудыг чадавхжуулах, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах зорилго бүхий “АЙМГИЙН СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар батлагдлаа. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь аймгийн соёл урлагийн мэргэжлийн байгууллагуудын хөгжлийг дэмжих, урлаг, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.