Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.СЕРИКБОЛАТ БОЛОН АЖЛЫН АЛБАНЫХАН АЛТАЙ СУМЫН ИТХ-ЫН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2017-10-20

Өнөөдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболатын албаны өрөөнд Алтай сумын ИТХ-ын дарга М.Амантай, нарийн бичгийн дарга С.Ерхулан, УЗАШХорооны зохицуулагч А.Муратбек нар тус сумын хуралд хийгдсэн ажлын талаар танилцуулга хийлээ.

Өнгөрсөн жилээс хойш  Алтай сумын ИТХ-ын ээлжит чуулган 4 удаа зохион байгуулагджээ. Түүнчлэн тус сумын Хурлын тэргүүлэгчид 20 удаа хуралдаж, 50 тогтоол гаргаж, 12 журам баталсан байна.

Одоогийн байдлаар Алтай сумын ИТХ-ын дэргэдэх 4 хороо ажиллаж байгаа. Сумын ИТХ-ын удирдлагын зүгээс албаны өрөөг тохижуулах зэрэг шинэлэг ажлуудыг зохион байгуулжээ.

Алтай сумын ИТХ-ын ажил байдалтай танилцсан аймгийн ИТХ-ын ажлын албаныхан хангалттай гэсэн үнэлгээ өглөө. Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Нарийн бичгийн дарга А.Серикболат нар Алтай сумын ИТХ-ын ажлын албаныхны цаашдын ажлаас нь өндөр амжилт хүсэж, Монголын нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойн медалиар шагналаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%