Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2017-10-20

Өчигдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа. Тус хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Нарийн бичгийн дарга А.Серикболат, Тэргүүлэгчид С.Асылбек, Т.Сайдолда, Р.Гажайв, Б.Төлеубек, К.Еркегүл, Д.Сара, С.Хонаев, С.Бахыт нар оролцлоо.

Хуралдаанаар зарим өмчийн талаар, боловсролын салбарын хуваарилагдаагүй зардлаас хөрөнгө зарцуулах тухай, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албаны хэвлэмэл хуудасны загвар хэрэглэх журам батлах тухай, нэрэмжит болгох тухай, нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит спортын арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх тухай, төрийн одон медальд тодорхойлох тухай, иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагч, тухайн сурагчийг бэлтгэсэн багш нарыг урамшуулах аймгийн дэд хөтөлбөрийн төслийг танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, 3 дугаар улирлын татварын орлогын биелэлтийн байдалтай танилцлаа.

Үүнээс элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагч, тухайн сурагчийг бэлтгэсэн багш нарыг урамшуулах аймгийн дэд хөтөлбөрийн төслийн талаархи асуудлыг хэлэлцэхийг хойшиллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%