Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 10 цагт аймгийн ИТХ-ын даргын албан тасалгаанд боллоо.
Хуралдаанаар 2017 оны эхний 9 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шалтгаан, нөхцөл, цаашид анхаарах асуудал, 2017 оны аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн эхний 10 сарын төлөвлөгөөний биелэлт мөн цаг үеийн тулгамдаж байгаа зарим асуудлуудын талаар хэлэлцэв.
Хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа зарим асуудлуудын төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэв.