Өчигдөр М.Кебекийн нэрэмжит Алтай сумын сургуулийн шинээр баригдсан дотуур байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА-гийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Вэйсэл Чифтжи, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч К.Еркегүл, төлөөлөгчид Х.Жанузах, Р.Риян нар болон тус сургуулийн багш, сурагчид, эцэг-эхийн төлөөллүүд оролцлоо.
Тус дотуур байрны доторх тохижилт нь ТИКА ОУБ-ын санхүүжилтээр хийгдсэн бөгөөд барилгын ажлыг Б.Жирен захиралтай “Агайын” ХХК-ны барилгачид чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ.
Нээлтийн ажиллагаанд үг хэлсэн аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан ноён Вэйсэл Чифтжи болон барилгачдад баярласан талархсанаа илэрхийлж, сурагчдын сурлагаас нь өндөр амжилт хүслээ.
Түүнчлэн Өлгий хот руу буцах замдаа аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан ноён Вэйсэл Чифтжид Буянт сумын хүүхдийн цэцэрлэг болон сургуулийн нөхцөл байдлыг танилцуулж, тус объектуудад цаашид их засвар хийх шаардлагатайг уламжиллаа. Дашрамд дурдахад энэ жил манай аймагт ТИКА ОУБ-ын санхүүжилтээр 6 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа.
