Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

6-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн хийсэн ажилтай танилцлаа

2017-10-17

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12-р сарын 19-ний өдрийн 3/12 тоот тогтоолоор “Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмыг баталсан. Үүнтэй холбогдуулан хороо бүрт 9-15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
2017 оны 10-р сарын 18-ны өдөр 6-р хорооны хөгжлийн зөвлөлийн дарга Д.Лочинтой уулзаж, хөгжлийн зөвлөлийн хийсэн ажилтай танилцлаа. Тус хорооны хөгжлийн зөвлөлийг 2017 оны 01-р сарын 18-ны өдөр 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, иргэдэд тулгамдаж буй асуудлыг судлан, холбогдох байгууллагуудад уламжлан, иргэдийн дуу хоолой болон ажиллаж байна.

-Алслагдсан дүүрэг болох 6-р хороог өрхийн эмнэлэгтэй болгох асуудлыг холбогдох газруудад уламжилснаар их эмчтэй болсон байна.
-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байсныг Боловсролын хэлтэст уламжилснаар 2018 онд тус хороонд шинээр сургууль, цэцэрлэг ашиглалтанд оруулахаар болжээ.
-Айл өрхийн хог ачих, тээвэрлэх асуудлыг иргэд маш ихээр хөндөж байсныг хорооны Засаг дарга түүний ажлын албанд уг асуудлыг шийдвэрлэхийг даалгасан байна. Үүнтэй холбогдуулан Засаг дарга Ц.Болдын санаачилгаар “Тэрэлж туул” ТББ-тай хамтран Баянцагааны хөтлөөс Тэрэлж хүртэлх айл өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг ачиж, тээвэрлэх асуудлыг цогцоор нь шийдэж, хоггүй хороо болоод байна.
-Аялал жуулчлалын бүс нутаг болох тус хороонд Горхи тэлэлжийн байгалийн цогцолборт газартай хамтран хог хаях цэгийг байгуулж, аялагч, жуулчдын хогийг нэгдсэн шугамаар ачиж байна.
-Тус хороог эмийн сантай болгох асуудлыг шийдэхээр төлөвлөн ажиллаж байна.
“Хөгжлийн зөвлөл”-ийн гол зорилго нь Налайх дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж асуудлыг холбогдох байгууллагад уламжлахад оршиж байгаа бөгөөд иргэн бүр өөрсдийн хороогоо хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах ажилд гар бие оролцох нөхцөл бүрдэж байна.

Тус хорооны хөгжлийн зөвлөлийн хийсэн ажлыг ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр Буян телевизийн "Цаг үе" нэвтрүүлгээр та бүхэндээ хүргэх болно. Д.Лочин ахлагчтай 6-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%