Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2017-10-18

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хороо 2017 оны 10-р сарын 18-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Д.Отгонсүрэн, ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч Б.Сампилноров, төлөөлөгч З.Болдбаатар нар оролцож, дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн биелэлтийг хэлэлцлээ.

Хуралдаанаар ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Хонгорзул, Б.Ургамалцэцэг нар дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн биелэлтийг танилцуулсан юм. Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийт 37 ажил тусгагдсанаас бүрэн хэрэгжсэн 2, хугацаа болоогүй 1, хэрэгжих шатандаа байгаа 28 ажил байгаа бөгөөд эхний хагас жилийн биелэлт 55,1%-тай хэрэгжиж байна. Уг асуудлыг дүүргийн ИТХ-ын зургаадугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%