Өнөөдөр 26.0 мянган тонн хүчин чадал бүхий нефть бүтээгдэхүүний агуулах байр, 90 гаруй ШТС, 1000 гаруй ажилчин албан хаагчтай “ТЭС” петролиум ХХК нь Баян-Өлгий аймагт шинэ салбараа нээлээ.
Хэрэглэгч бүхэндээ чанартай хурдан шуурхай найрсаг үйлчилгээг үзүүлэхийг өөрсдийн эрхэм зорилго болгосон тус ШТС-ын агуулахын тууз хайчлах нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, “ТЭС” петролиум ХХК-ны үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Алтанцэцэг, Өмнөд бүсийн захирал Б.Батгэрэл, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Болат нар оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон нийт жолооч нарт литр тутамд 150 төгрөгийн хөнгөлөлт эдлэх “Тэс хөнгөлөлтийн карт”-ыг үнэ төлбөргүй олгож, эхний 50 хэрэглэгчдэд 5 литр шатахуун үнэ төлбөргүй олгож гарын бэлгээ гардууллаа.
