Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны албаны өрөөнд Өлгий сумын ИТХ-ын ажлын албаныхан өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Асет нар шинээр томилогдон ажилласнаас хойш жил гаруй хугацаанд Өлгий сумын ИТХ-ын 49 тогтоол гарсан бөгөөд 8 төрлийн журам батлагдсан байна.
Одоогийн байдлаар Өлгий сумын ИТХ-ын дэргэдэх 5 хороо ажиллаж байгаа бөгөөд тус хороод энэ хугацаанд 2 удаа хуралджээ. Мөн Өлгий сумын ИТХ-ын зүгээс эхчүүдэд «Алдарт Эх»-ийн одонг тусгай хөтөлбөрийн дагуу албан ёсоор гардуулах зэрэг шинэлэг ажлуудыг зохион байгуулсан юм. Өлгий сумын ИТХ-ын ажил байдалтай танилцсан аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан тэдний ажлаас нь өндөр амжилт хүслээ.
