Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

4-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн хийсэн ажилтай танилцлаа

2017-10-10

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12-р сарын 19-ний өдрийн 3/12 тоот тогтоолоор “Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмыг баталсан. Үүнтэй холбогдуулан хороо бүрт 9-15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
2017 оны 10-р сарын 10-ны өдөр 4-р хорооны хөгжлийн зөвлөлийн дарга Р.Жанарбектэй уулзаж, хөгжлийн зөвлөлийн хийсэн ажилтай танилцлаа. Тус хорооны хөгжлийн зөвлөлийг 2017 оны 01-р сарын 17-ны өдөр 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаас хойш боловсрол, нийгэм, тохижилтын чиглэлээр гишүүн бүр ажлаа хуваарилан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар хийсэн бүтээн байгуулалтын ажлыг жагсаавал:
-Хорооны иргэдэд тулгамдаж буй асуудлаар 56 иргэнээс “Саналын хуудас” бөглүүлэн авахад гэрэлтүүлэг, хог хаягдал, зам талбайн асуудлыг шийдүүлэх санал маш ихээр гаргасан байна.
-Хөгжлийн зөвлөлийн санаачилгаар Казак хүүхдүүдэд хэл соёлоо хадгалах, хос хэлийг эзэмшүүлэх ажлыг дэмжих зорилгоор хөгжлийн зөвлөлийн гишүүн Б.Ардак хорооны хүүхдүүдэд үнэ төлбөргүй Казак хэл заажээ.
-Тус хорооны нутаг дэвсэгрт үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтран зорилтот бүлгийн айл өрхөд тусламж үзүүлдэг.
-Хөгжлийн зөвлөлийн гишүүн С.Даваацэрэн өөрийн хашаандаа жишиг хогийн бункер хийж, хорооны иргэдэд сурталчлан, үлгэр дууриал үзүүлэх ажлыг хийж байна.
-Хөгжлийн зөвлөлийн санаачилгаар 4-р хороонд явган хүний 2 гүүр барих ажлыг ОНХСХ-өөр иргэдийн бүлэг барьж, ашиглалтанд оруулав.
-Туул, Дэнжийн гудамжинд хөрсний элэгдэл үүссэнийг засаж, сайжруулсан зам тавих саналыг холбогдох байгууллагад тавин, ажиллаж байна.
-Цаашид хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдийн дунд “Шилдэг тохижилттой дэлгүүр” уралдаан зарлаж, идэвхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг шинэчлэн гаргах, иргэд гудамжны хогоо цэвэрлэдэг нэг өдөртэй болох, эмнэлэг, цагдаагийн байгууллагатай хамтран залуучуудад сургалт хийх зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.

“Хөгжлийн зөвлөл”-ийн гол зорилго нь Налайх дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж асуудлыг холбогдох байгууллагад уламжлахад оршиж байгаа бөгөөд иргэн бүр өөрсдийн хороогоо хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах ажилд гар бие оролцох нөхцөл бүрдэж байна.
Тус хорооны хөгжлийн зөвлөлийн хийсэн ажлыг ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр Буян телевизийн "Цаг үе" нэвтрүүлгээр та бүхэндээ хүргэх болно. Р.Жанарбек ахлагчтай 4-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%