Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЛТЫН ДҮНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2017-10-10

Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт манай аймагт 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Үүнтэй холбогдуулан өчигдөр М.Хурманханы нэрэмжит аймгийн Хөгжимт Драмын театрт үр дүнгийн хурал боллоо.

Хурлын нээлтэд үг хэлсэн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа, тус сургуулилтын удирдагч Б.Ууганбаяр нийт Баян-Өлгийчүүдэд баярласан талархсанаа илэрхийлж, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад «Онц» гэсэн дүгнэлт өглөө.

Энэ удаа манай аймагт зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад аймгийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн болон гамшгаас хамгаалах 14 алба, 38 мэргэжлийн анги, 500 гаруй томилгоот бүрэлдэхүүн нийт 24 мянга гаруй иргэд оролцсон юм.

Энэхүү дүнгийн хурлын үеэр зарим хүмүүс ОБЕГ-ын болон яамдын шагнал, аймгийн «Хүндэт тэмдэг» -ээр шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%