Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2017-10-09

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн аравдугаар хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч Д.Бэгзцэрэн, К.Сейтхан, Д.Алтандөш нар оролцож, дараах асуудлыг хэлэлцлээ.

Налайх дүүргийн мал бүхий иргэд, хөдөө орон нутаг, бусад дүүрэг хороодоос ирж буй малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих журам, дүүргийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолын эхний хагас жилийн биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, ИТХ-ын 6-р хуралдааны тов тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан Налайх дүүргийн 7-р хорооны иргэн Н.Дуламсүрэнг төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасныг дүүргийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид гардуулан өгч, баяр хүргэлээ.

Дүүргийн ИТХ-ын зургаадугаар хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагт хуралдахаар тогтлоо. Хуралдаанаар дүүргийн дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлтийн тухай, Налайх дүүргийн төсвийн 2017 оны 2 дугаар улирлын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн тайлбар тодруулга, 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Дүүргийн 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл, хэмнэлтийн хөрөнгийг зарцуулах тухай, Налайх дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн батлах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%