Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын Орлогч А.Камелият нар өнөөдөр Тайванийн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун болон хэлтсийн дарга Жой Янь нартай дугуй ширээний уулзалт хийлээ.
Уулзалтаар Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдаа боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар мэдээлэл солилцож, цаашид хоёр талд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа талууд илэрхийллээ.
Онцолж хэлэхэд Тайван улсад 10 дугаар сарын 27-с 30-ны хооронд Аж үйлдвэрийн болон аялал жуулчлалын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа болох тул аймгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж компани өргөнөөр оролцоно уу.
Түүнчлэн оролцох компани үзэсгэлэн худалдаа хийх талбай болон лангууг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим хариуцаж олгохоор болсон ажээ.
