Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН УДИРДЛАГУУД "ТИКА" ОУБ-ЫН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ ВЭЙСЭЛ ЧИФТЖИТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2017-09-21

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч А.Камелият нар БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /Тика/-гийн Улаанбаатар дахь төлөөлөгч Вэйсэл Чифтжитэй уулзалт хийв.

Уулзалтын үеэр хоёр талын цаашдын хамтын ажиллагаа Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Тодруулбал: Одоогийн байдлаар ТИКА ОУБ-ын санхүүжилтээр Баян-Өлгий аймагт 6 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон сүрьеэний тасаг, Өлгий сумын 4 дүгээр хүүхдийн цэцэрлэг, Алтай сумын дотуур байрны тохижилт, 5 дугаар бүрэн дунд сургуулийн В корпус болох Дорнод Казахстан мужийн их сургуулийн хуучин байрыг цэцэрлэг болгон засварлах мөн Цэнгэл сумын сургуулийн дотуур байрны гал тогооны тохижилт зэрэг 700 гаруй сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажээ.

Тэрээр аймгийн удирдлагууд уулзалтын үеэрээ аймагт 6 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа ТИКА ОУБ-д талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүлж аймгийн Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн хуучин байрыг хүүхдийн болон эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон ажиллуулах зорилготой байгаагаа хэлж их засвар хийх төсөл хэрэгжүүлж өгөхийг хүсэлт болгон уламжиллаа.

Харин БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /Тика/-гийн Улаанбаатар дахь төлөөлөгч Вэйсэл Чифтжи аймгийн удирдлагуудын хүсэлтийг хүлээн авч дэмжиж байгаагаа илэрхийлэн их засвар хийх зураг төсвийг гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн ба энэ сарын 29-с 10 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулагдах бүргэдийн баярт ирж оролцох үеэрээ 5000 мв талбайтай тус сургуулийн хуучин байртай танилцахаар болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%