Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2017-09-21

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамд зөвлөлдөх уулзалт боллоо. Зөвлөлдөх уулзалтад БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шин Хаймин, ЭСЯ-ны Эдийн засаг Худалдааны зөвлөх Сунь Вэйнерь, ЭСЯ-ны соёлын зөвлөх ЛИ Вэй, ЭСЯ-ны Улс төрийн газрын дарга Гу Имин, БНХАУ-аас Монголд хөрөнгө оруулагчдын “Зун Хуа” нийгэмлэгийн дарга Яан Шиочи болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч А.Камелият, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, ИТХ-ын дарга Т.Ганзориг, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар оролцож хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн төвшин, цаашдын хөгжлийн талаар ярилцаж санал солилцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр аймгийн удирдлагууд аймаг орон нутгийн онцлог өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж танилцуулсан ба Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллаж Даянгийн болон Тайкешкен боомтоор мах экспортод гаргах, мах сүүний үйлдвэр барих мөн хилийн боомт дахь хүндрэл, саад бэрхшээлийг журамлах зохицуулалт хийх, БНХАУ-ын муж хотуудтай ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх санал тавьж Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шин Хайминийг Баян-Өлгий аймагт албан ёсны айлчлал хийхийг урилаа.

Харин БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шин Хаймин Баян-Өлгий аймгийн Засаг даргын саналын дэмжиж байгаагаа илэрхийлж, урьд өмнө очиж байгаагүй тус аймагт дараа жилийн Казах үндэстний Нарны баяр Наурыз-ын баярын үеэр /2018.03.22/ албан ёсны айлчлал хийх болсныг хэллээ.

Мөн түүнчлэн уулзалтаар хүрээлэн буй орчноо хамгаалах, худалдаа, соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар мэдээлэл солилцож, цаашид хоёр талд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа талууд илэрхийлж санамж бичигт гарын үсэг зурлаа. Дашрамд хэлэхэд энэхүү зөвлөлдөх уулзалт 2018 онд Баян-Өлгий аймагт зохион байгуулагдахаар болсон ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%