Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

2017-09-20

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багт баригдсан 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга өчигдөр ашиглалтад орлоо.
Нийтдээ 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын санхүүжилтийн 80 хувийг Швейцарын Холбооны Улсын "La mensa e il gregge" ТББ, 20 хувийг аймгийн Орон Нутгийн Хөгжлийн Сангаас гаргасан юм. Шинээр цэцэрлэгийн барилга барих асуудлыг талууд 2015 оноос ажил хэрэг болгож, 2017 онд  аймгийн ИТХ-ын IV хуралдаанаар орон нутагт ногдох санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр барилгын ажил эхэлсэн аж. Барилгын ажлыг "Көшелик" ХХКомпани төлөвлөсөн хугацаанд багтаан гүйцэтгэжээ.
Цэцэрлэгийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, "La mensa e il gregge" ТББ-ын тэргүүн Маттёо Бэллинэлли, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Гажайып, Т.Серикжан болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, сумын удирдлагууд оролцлоо. 
Улаанхус сумын Хөх хөтөл баг нь аймгийн төвөөс 100 км, сумын төвөөс 50 км алслагдсан  ба тус сумын 1, 2, 3 дугаар багуудын иргэд олноор төвлөрсөн суурин газар юм. Мөн дунд сургууль, их эмчийн салбар, цэцэрлэг, банкны салбар үйл ажиллагаа явуулж, дээрх багуудын 4500 орчим иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байна.    


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%