Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“КУВЕЙТ ХОТХОН”-НЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2017-09-18

Монгол-Кувейтийн хамтын ажиллагааны хүрээнд тус улсын буцалтгүй тусламжаар Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 35 айлын “Кувейт хотхон” өнөөдөр ашиглалтад орж, гамшигт өртсөн иргэдэд байрныхаа түлхүүрийг гардуулаа.

Түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд  Кувейт улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Халид Яатийм Ал-Фадли, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Хавыл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч гишүүд Х.Бердимурат, С.Асылбек, Д.Сара, К.Еркегүл, Б.Төлеубек, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, аймгийн ЗДТГ-ын ТЗУ-ын хэлтсийн дарга Д.Ербол, ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга З.Болат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, Өлгий сумын Засаг дарга бөгөөд Өлгий хотын захирагч Х.Бахытхумар, Өлгий сумын Засаг даргын орлогч А.Айтуган, Өлгий сумын ЗДТГ-ын дарга Ш.Бахытжан нар оролцлоо.

Ёслолын ажиллагаанд оролцсон аймгийн Засаг дарга А.Гылымхан хэлсэн үгэндээ: Кувейт улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Халид Яатийм Ал-Фадли манай аймгийн эрүүл мэнд, нийгмийн салбарт нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг онцолж хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн Кувейт улсын ЭСЯ болон төсөл хэрэгжүүлэгч Монголын улаан загалмайн нийгэмлэгт баярласан талархсанаа илэрхийлж ажлын амжилт хүслээ. 

Мөн аймгийн ИТХ-ын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Кувейт улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Халид Яатийм Ал-Фадли, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарыг Баян-Өлгий аймгийн "Хүндэт иргэн"-ээр өргөмжлөв.

Энэхүү нийт төсөвт өртөг нь 680 сая болох тус хотхон нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр болсон үерийн гамшигт нэрвэгдэж гадаад, дотоодын тусламжид хамрагдаж чадаагүй өрхүүдэд олгосон бөгөөд тус хотхон нь 600 метр кв газар бүхий 9х5 метрийн хэмжээтэй 35 байшин, 100 хүний багтаамжтай мечид, 3 гүний худаг, 6 хүний багтаамжтай халуун ус, өрхийн эмнэлэг, ариун цэврийн байгууламж, биеийн тамирын талбай зэргээс бүрдсэн ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%