Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН БААТАР ДАМДИНЫ НАМНАНЫ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2017-09-18

Цэргийн гавьяаны одонт Монгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит хилийн цэргийн 0165 дугаар ангид “Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 84 жил”-ийн ойн баярын арга хэмжээ боллоо.

Ойн арга хэмжээний үеэр Монгол Улсын баатар Дамдины Намнангийн гэгээн дурсгалд зориулан хөшөө босгож нээлтийн ажиллагааг хийв. Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга бөгөөд Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга А.Гылымхан, ангийн захирагч хурандаа Б.Мөнхбат болон тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад хилчид, ажилчид оролцов.

Аймгийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар  хурандаа Б.Мөнхбат захирагчтай цэргийн гавьяаны одонт Хилийн 0165 дугаар ангийг Монгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит болгосон юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%