Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд номын ач холбогдлыг ойлгуулах зорилгоор 158 дугаар зарлиг гаргаж жил бүр 9-р сарын гурав дахь долоо хоногийг Монгол орон даяар номын баяр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан билээ. Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Төв номын сангын хамт олон аймгийн төв талбайд "Номын баяр-2017" арга хэмжээг зохион байгууллаа.
Номын баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Авжат, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн А.Еркегүл нар оролцов,
Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан хүүхэд, залуучууд болон номыг шимтэн уншигч нарт хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ. Номын баярын арга хэмжээний хүрээнд сурагчдын дунд зургийн уралдаан, Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулиудын тайлант үзэсгэлэн, хүүхдийн цэцэрлэгүүдийн "Үлгэрийн баатруудын дүр"-ийн парат, тэргүүний уншигчаар шалгарсан хүүхдүүдэд "Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн" шагнал гардуулах үйл ажиллагаа зэрэг олон олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.
