Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн 13 сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн эрхлэгч нарт “YAMAHA” маркын мотоцикл олголоо.
Мотоцикл гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгуулж аймгийн Засаг дарга А.Гылымхан, ХХААГ-ын дарга Б.Ерболат нар гардуулан өглөө. Энэхүү “YAMAHA” маркийн мотоцикл олгох хөрөнгийг ХХААХҮ-ийн сайдын 2017 оны төсвийн багцаас гаргасан ажээ.
Мөн малын эмч нарын ажлыг унааны асуудлаар хязгаарлаад зогсохгүй цаашдаа боломжит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн дэмжиж ажиллахаа Засаг дарга А.Гылымхан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагад онцоллоо.
Дашрамд дурдахад малын эмч нарыг унаажуулснаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ нь сайжирч хүртээмжтэй болох юм.
