Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит тогызкумалахын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан,аймгийн Засаг дарга,Монгол Улсын тогызкумалахын холбооны ерөнхийлөгч А.Гылымхан,тогызкумалахын спортын олон улсын хэмжээний дасгалжуулагч Айнур Жакыпбаева мөн Казахстан,ОХУ болон манай аймгийн тамирчид оролцлоо.Түүнчлэн Айнур Жакыпбаева аймгийн удирдлагуудад дэлхийн тогызкумалахын холбооны ерөнхийлөгч Алихан Байменовын талархлын бичгийг гардууллаа.Тэмцээний нээлтэд үг хэлсэн аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан нийт тамирчдад амжилт хүсэж,тус спортыг хөгжүүлэхэд аймгийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлээ.Тус тэмцээнд Казахстан,ОХУ болон манай аймгаас нийт 50-аад тамирчин оролцож байна
