Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН АГУУЛАХ БАЙРЫН ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСАЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

2017-06-29

Өнөөдөр аймгийн Улсын нөөцийн газрын агуулахын засварын ажлыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан,аймгийн Засаг дарга А.Гылымхан,аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат,Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан,Мерси Кор ОУБ-ын төслийн менежер Б.Энхтуяа,тус төслийн Баян-Өлгий аймаг дахь зохицуулагч Х.Жумагүл, аймгийн УЗХ-ны дарга Х.Ертай болон онцгой байдлын газрын албан хаагчид оролцлоо.Уг үйл ажиллагааны нээлтэд үг хэлсэн аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан тус агуулах байранд хийгдсэн засвар нь малчдад чиглэгдсэн бүтээн байгуулалт гэдгийг онцгойлон тэмдэглэж,нийт Баян-Өлгийчүүдийн нэрийн өмнөөс Мерси Кор ОУБ-ын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэв.Дашрамд дурдахад аймгийн улсын нөөцийн газрын агуулах байранд олон жилийн турш засвар хийгдээгүй билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%