Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гадаад харилцааны хороо хуралдлаа

2017-06-22

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гадаад харилцааны ажлын хорооны хуралдаан 2017 оны 06-р сарын 21-ний өдрийн 16:00 цагт иргэний танхимд хуралдлаа. Хуралдааныг ажлын хорооны дарга Н.Ууганбаяр даргалж, төлөөлөгч Х.Анхбаяр, Д.Бэгзцэрэн, Ц.Эрбол нар оролцож, 66 хувийн ирцтэйг эхэлж, дүүргийн гадаад харилцааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, төсөл хөтөлбөр, тэдгээрийн тайлан болон цаашид хийх ажлын төлөвлөгөө, Албан бус насан туршийн боловсролын төвийн хүсэлт, БНСУ-ын Нунсан хотын төлөөлөл Улаанбаатар хот болон Налайх дүүрэгт айлчилсан айлчлалын талаар хэлэлцлээ. 
2017 оны хагас жилийн байдлаар дүүргээс гадаад харилцааны чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, ах дүү найрамдлын холбоо тогтоосон айлчлал, уулзалт, зөвлөгөөн болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Хонгорзул танилцуулав. 
Дүүргийн Засаг даргын орлогч нарын бүрэлдэхүүнтэй баг Монгол Япон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилгоор Япон улсын Шизуока мужид айлчлал хийж, ах дүү найрамдалт харилцаа тогтоож, нийгэм, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байна. БНСУ-ын Нунсан хотын дарга Хуан Мён Соно тэргүүтэй төлөөлөгчид Налайх дүүрэгт айлчлал хийж, хоёр хотын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Канадын Олон Улсын Баялагийн Хөгжлийн Хүрээлэн, Байгалийн Баялгийн Засаглалын Хүрээлэнтэй хамтран Уул уурхайн залуу мэргэжилтнүүдэд семинар, уулзалт зохион байгуулав. 
Мөн Засаг даргын орлогч Х.Анхбаярын санаачилгаар Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сантай хамтран дараах ажлуудыг хийж байна. Тухайлбал, 1 дүгээр хороонд гүний худаг байгуулах, морин хуурын дугуйланг дэмжих зорилгоор 20 морин хуур авч өгөх, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинэ байранд Хүүхэд хамгааллын чиглэлээр 2 өрөө тохижуулах зэрэг ажлуудын хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан, төсөл хөтөлбөрөө эхлүүлэн ажиллаж байна. 
Мөн Нунсан хотын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлах, уг хоттой боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж, туршлага судлах, хуучин харилцдаг байсан улс, хотуудтай харилцаагаа сэргээх, олон улсын байгууллагуудтай үр ашигтай, хамтран ажиллах зэрэг олон асуудлаар санал солилцлоо. Цаашид гадаад харилцааны ажлын хороо Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллагуудтай уялдаа холбоотой, хамтран ажиллаад зогсохгүй Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран ажиллахыг зорих юм.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%