Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХИШИГ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-06-05

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгуулав.

Арга хэмжээнд иргэдийн төлөөлөл болох 6 хүн оролцсон бөгөөд тэд эргүүлийн цагдаа, мэдээлэл хүлээн авагч цагдаа, эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүр цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн.

Арга хэмжээнд оролцсон иргэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, алба хаагчдын ажлын ачаалал, албандаа хандах хандлага, тасаг, хэсгийн уялдаа холбоо, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар зохих мэдээлэлтэй болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%