“Хуулиа дээдэлье” аяны хүрээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн орлогч дарга, Засаг дарга А.Гылымханы баталсан удирдамжийн дагуу “Хууль сурталчлах өдөрлөг” аймгийн төв талбайд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 13-17 цагийн хооронд зохион байгуулагдлаа.
“Хууль сурталчлах өдөрлөг”-ийн зорилго нь: Иргэдэд чиглэсэн хууль тогтоомжийн сургалт сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэхүү “Хууль сурталчлах өдөрлөг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлсэн аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар төр захиргааны байгууллагын удирдлагуудад болон алба хаагч нарт цаашид , хуулиа дээдэлсэн хариуцлагатай түргэн шуурхай хүртээмжтэй, санаачлагатай ажиллахыг уриаллаа.
“Хууль сурталчлах өдөрлөг” –т аймгийн Засаг даргын эрх мэдлийн хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд оролцож, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн ажлын талаар болон салбарын хүрээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг иргэд, олон нийтэд сурталчилж, танилцуулан ард иргэдийн өргөдөл гомдол санал хүсэлтийг сонслоо.
Өдөрлөгт нийт мянга гаруй хүн оролцсон юм.