Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Оюуны их сорилго" олимпиадад Прогресс сургууль баг 69.4 оноогоор тэргүүллээ

2017-05-07

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит  багийн, олон төрөлт хичээлийн “Оюуны их сорилго” олимпиад 2 өдөр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.  Ховд аймгийн Ерөнхий боловсролын  24 сургуулийн 120 сурагч, багш нарынхаа хамт оролцон Математик, Физик, Сэтгэх чадвар, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл гэсэн 5 хичээлээр мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн “Оюуны их сорилго” олимпиадад Жаргалант сумын Прогресс сургуулийн баг  69,44 оноогоор тэргүүн байранд шалгарч "Батламж", "Цом", 1 500 000 төгрөгөөр, 12 жилийн 1-р сургуулийн баг 64,76  оноогоор 2-р байранд, "Батламж", "Цом", 1 000 000 төгрөгөөр, Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг 63,85 оноогоор 3-р байранд шалгарч "Батламж", "Цом", 800 000 төгрөгөөр шагнууллаа. Мөн 12 жилийн 3-р дунд сургуулийн баг 60,95 оноогоор, 12 жилийн 6-р сургуулийн баг 54,58 оноогоор тусгай байранд шалгарчээ. 

Энэ жил анх удаа зохион байгуулагдсан "Оюуны их сорилго" багийн олон төрөлт тэмцээний шилдгүүдийн шагналыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын Ховд аймаг дахь бие төлөөлөгч С.Гантөмөр, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Гантөмөр, Аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, БСУГ-ын дэд дарга Д.Нарандорж нар гардуулан өгч баяр хүргэлээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%