Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨСЛИЙН ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛҮҮД УУЛЗЛАА

2016-12-14

Японы хүүхдийг ивээх сангаас 2009 оноос эхлэн Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 30 суманд хүүхдийн боловсрол, хүүхдийн эрхийг засаглал, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Архангай аймгийн 10 суманд алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь төслийг 2012-2016 оны хооронд хэрэгжүүлж дуусч байна. Энэ хугацаанд 10 сумын алслагдсан малчдын 5-10 насны 2500 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд сургаж, үр дүнг тооцлоо. Төсөл дуусч байгаатай холбоотойгоор төслийн орон нутгийн зөвлөлүүд уулзаж, төслийн хэрэгжилтийн явц, сайн, үр дүнтэй болоод бэрхшээлтэй талуудын талаар ярилцав. Хамгийн гол нь төсөл дууссан ч цаашид төслийн үйл явцыг хэрхэн нутагшуулж авч үлдэх вэ гэдэг дээр зөвлөлийн гишүүд ярилцаж, төрийн байгууллагуудын оролцоо ялангуяа аймгийн ИТХ, ЗДТГ, БСУГ-уудын оролцоо тун чухал байгааг онцолсон юм. Төслийн орон нутгийн зөвлөлд аймгийн ИТХ, ЗДТГ, БСУГ, ГБХЗХГ, ЯХИС, Номын сан, АВ, Тамир тв гэсэн байгууллагуудаас 8 төлөөлөл байдаг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%